“ХУЖИРТСОД” эмнэлэг нь 2018 онд байгуулагдсан. Монгол улсын хэмжээнд Хэвийн бус хүнд, хортой, газрын дор, халуун нөхцлийн ажил мэргэжил эрхэлж буй ажилтнуудад хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дороос хувь хүн бүрийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан түргэн шуурхай, чанартай хүргэж улсын эмнэлгийн ачаалал бууруулан мэргэжлийн өвчний салбарт бодитой хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.